Сэргээн засах тусламжийн тасгийг 43 сая төгрөгөөр засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-09 11:43:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэргээн засах тусламжийн тасагт 34 жилийн турш засвар үйлчилгээ хийгээгүй  тул “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын санаачилгаар 10 гаруй байгууллага хамтран 43 сая төгрөгийн засвар хийжээ. Барилгын засварын ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Анд энерги” ХК, “Тэ-Ён” ХХК зэрэг байгууллага хамтран хийсэн байна.

Тус тасаг хоёр эмч, найман сувилагч, сэргээн засах хоёр эмчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр 12 эмч Орхон аймгийн 100 мянган иргэнд үйлчилдэг юм. Тус тасгаар өдөрт дунджаар 200 хүн үйлчлүүлдгээс 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэнэ. Иймд үйлчлүүлэгч болон эмч нарын тав тухыг хангах зорилгоор уг байгууллагууд засвар хийсэн байна.  

Холбоотой мэдээ