Булганд хүүхэд харах үйчилгээ эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 09:02:29

Булган аймийн Булган суманд Хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдсан 11 иргэн зөвшөөрөл авсан боловч одоогийн байдлаар хүүхэд харах ажил үйлчилгээ эхлээгүй байна.

Харин санхүүжилт саяхнаас орж эхэлжээ.

Хүүхэд харах үйлчилгээний  саяхан квот батлагдсан, батлагдах үеэр сурагчдын амралт таарч байсан тул ах эгч нь дүү нараа харах боломж бий болсонтой холбоотой ажээ. Мөн цэцэрлэг тараагүй байгаа нь ч нөлөөлж байгаа бөгөөд цэцэрлэгийн багш нараа гуйгаад 2 нас хүрээгүй хүүхдээ ч цэцэрлэгт өгчихдөг зүйл мэр сэр байгаа гэнэ. Мөн эхний санхүүжилт орохгүй байгаа учир байр хоолны асуудлаас болоод энэхүү үйлчилгээ эхлээгүй байна. Мөдхөн жигдэрч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн мэдээллийг ХГБХХэлтсийн мэргэжилтэн өглөө

Хүүхэд харах үйлчилгээний квотыг батлахад Булган аймгийн хувьд  2–5 насны 205 хүүхэд энэхүү хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахаар болсон. Үүнээс аймгийн төвд 41, сумдад 196 хүүхэд байх юм байна.

 

 

                                                                                                                         П.Батням

 

Холбоотой мэдээ