Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар МУГЖ Ч.Бат-Эрдэнийг томиллоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-10 17:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар МУГЖ Ч.Бат-Эрдэнийг томилсон шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан байна. 


Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөнөөс гадна Ирланд улсад урлагийн менежментээр мэргэжил боловсролоо дээшлүүлжээ.  Тэрээр, 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал, 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал, 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байв. 


Соёл урлагийн газрын даргаар өмнө нь Ж.Дамдинцэрэн ажиллаж байсан юм. 

Холбоотой мэдээ