"Архины эсрэг хамтдаа" дэвжээ тэмцээн зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-10 20:46:55

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын ард иргэдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлан, архины хор уршгийг таниулах зорилгоор "Архины эсрэг хамтдаа" дэвжээ тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон багууд архины хор хөнөөлийг үзүүлсэн ханын сонин, самбар бэлтгэсэн байв.

Тэмцээнд нийт таван баг өрсөлдөж, тэргүүн байрт Засаг даргын Тамгын газрын “Хамтдаа” баг, удаах байруудад Ахмадын холбооны “Ахмадын жавхаа”, Ерөнхий боловсролын сургуулийн “Ирээдүй”, “Тамир” хүүхдийн цэцэрлэгийн “Хамтдаа хэрэгжүүлье” баг шалгарлаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах энэ ажлыг зөвхөн дэвжээ тэмцээнээр бус бусад нөлөөллийн ажлуудаар, тодорхой цаг хугацааны давтамжтайгаар зохион байгуулахаар болсон байна.

Холбоотой мэдээ