Модны болон малын хулгайн эсрэг хамтран тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 10:33:46

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум нь бусад сумтай хил залгаа оршдог учраас малын хулгай, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчил харьцангуй их байдаг. Үүнтэй холбоотой “Модны болон малын хулгайн эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөлгөөнөөр аймгийн Цагдаагийн газрын даргын илтгэлд өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дэлгэрэнгүй статистик мэдээллийг танилцуулсан бол Прокурорын газрын өгсөн мэдээллээр сумдын байгаль орчны байцаагч нар тухайн зөрчил, хэргийг торгох байдлаар шийтгэдэг, хууль бусаар бэлтгэсэн мод, агнасан амьтныг улсын орлогод авдаггүй, тухайн этгээдэд өгч явуулдаг нийтлэг зөрчил байгааг шалгалтаар илрүүлсэн талаар мэдээлллээ.

Цаашид хууль бус зүйлсийг Мөрөн сум руу оруулж ирдэг гарц, замуудыг хаах, хяналт тавих чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцолж модны болон малын хулгайн гэмт хэргийн эсрэг хамтран ажиллаж үр дүнд хүрэх зорилт дэвшүүллээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ