Эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тусламж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 18:24:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” уриан дор НАМЭХ-ны 25 жилийн ойн уулзалт боллоо.

Энэхүү үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь эмэгтэйчүүдээ дэмжиж, зарим төслийн ажлыг санхүүжүүлснээ гардуулан өгсөн байна. Тодруулбал Сүхбаатар сумын ХБИХ-ны /хөгжлийн бэрхшэээлтэй иргэдийн холбоо/ тэргүүн Б.Оюунгэрэлд холбооны байр засах болон бусад үйл ажиллагааг нь дэмжиж 2 сая төгрөг, мөн Номин брэндийг үүсгэн байгуулж, гоо сайхны эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлсэн иргэн Б.Номинд 5-6 сарын ажлын байрны түрээсийн төлбөр болох 2 сая төгрөг, мөн Сүхбаатар сумын иргэн Ш.Ононд “Эко орчин бүрдүүлж 2 сая ширхэг модны суулгац тарих” төсөлд 3 сая төгрөг, иргэдийг хэрэгтэй мэдээллээр шуурхай хангах үйлсийг нь дэмжиж “Миний Монгол” телевизид нэг сая төгрөгийг тус тус олгожээ. 

Холбоотой мэдээ