“Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтын дүнг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-11 08:16:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөрсөн даваа гарагт Парис хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн орнуудын удирдагчдын яриа хэлэлцээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш магтан сайшаажээ. Энэ тухай НҮБ-ын мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд “Нормандын дөрвөл”, харилцаа холбооны бүлгүүд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг НҮБ дэмжиж байгааг А.Гутерриш батлан мэдэгджээ.


"Мөргөлдөөнийг зохицуулах замыг засахад оролцогч талууд хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалж байна” хэмээн НҮБ-ын мэдэгдэлд дурдсаны зэрэгцээ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжихээ сануулан дурджээ. 

Холбоотой мэдээ