"Америкийн кино өдрүүд 2019" анх удаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-12 11:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан Монголын кино институттэй хамтран "Америкийн кино өдрүүд 2019"-ийг зохион байгуулах гэж байна.

Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд өнөөдөр эхлэх кино өдрүүд нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм. Мөн энэ үеэр Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерыг урин манай кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулах юм байна. “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс өөрийн уран бүтээлийн тухай ярилцлага хийж кино өдрүүдийг нээх юм.

"Америкийн кино өдрүүд 2019"-ээр  7 баримтат киног "iCinema" кино театрт энэ сарын сарын 13-17-ны өдөр үнэ төлбөргүй гаргана.

Холбоотой мэдээ