Хэнтий аймгийн 6 сумын газрын даамлуудад GPS хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 11:12:44

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын Харилцаа Геодизи Зураг зүйн Газар, Ногоон алт төсөл, Хэнтий аймгийн ГХБХБГазар хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, дэд дарга Д.Сүхбаатар, Ногоон алт төслийн зохицуулагч Д.Булгамаа, аймгийн ЗДТГ-ын ХБХэлтсийн дарга Ж.Дэлгэрмаа, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар болон Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудаас 1 мэргэжилтэн, 64 сумын газрын даамлууд оролцлоо.

Уг сургалтаар бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх багаж тоног төхөөрөмжийг газрын даамлуудад хүлээлгэн өгөв.

Мөн сургалтын үеэр Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн бэхжүүлэх төслийн хамт олон Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Батширээт Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адрага сумын газрын даамлуудад GPS хүлээлгэн өглөө.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ