Дулааны станцын горим алдагдаж, уурын зуухаа галлалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-12-11 18:54:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ашиглалтад орсон дулааны станцын горим алдагдаж, хуучин уурын зуухаа галлаж эхлээд байна.

         -Аймгийн төвийн дулаан хангамжийн нөхцөл байдалд зарим талаар бэрхшээл гарлаа. Дулааны станц халаалтын улирал эхэлснээс хойш долоон удаа зогсолт хийлээ. Хэрэглэгчийг дулаанаар хангах зорилгоор “Булган мээж” ОНӨХХК-ийн хоёр уурын зуухыг галлаж, дулаан хангамжийг хэвийн байдалд оруулах арга хэмжээ авлаа гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярилаа.

       Аймгийн ИТХ Булган сумын дулаан хангамжийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газарт хандаж мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг ажиллуулж, бодит байдлыг судлан шийдвэрлэх санал тавьжээ. Мөн Дулааны станцын хэвийн жигд ажиллагааг хангах, менежментийг сайжруулах, дулааны чиглэлийн нарийн мэргэжилтэн ажиллуулах, нүүрсний хангамжийг сайжруулах талаар дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан байна.

     Дулаан үйллдвэрлэгч, түгээх зорилготой аж ахуйн нэгжүүдийн харилцаа, ажлын уялдаа хангалтгүй байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар хангахад доголдол гарах нэгэн шалтгаан болж байна гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үзжээ.

Холбоотой мэдээ