Мэргэжил сонголтын талаар сурагчид сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-12 11:42:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар төгсөх ангийн сурагчдад зориулан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сургалтыг Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Энэ жил төрийн болон хувийн хэвшлийн сургуулийг 960 гаруй сурагч төгсөнө. Эдгээр хүүхдүүдэд мэргэжил сонгохдоо юуны өмнө өөрийнхөө хүсэл, сонирхлыг олох, ирээдүйд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн мэдээллийг цаг алдалгүй авч байх, эцэг, эхтэйгээ сайн зөвшилцөх, мэргэжлийн чиг баримжаагаа мэдэх тест ажиллахыг санал болголоо.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар хэрэгждэг уг сургалтыг Орхон аймагт долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын нээлтэд  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Ж.Зоригтбаатар нар оролцлоо.

Сургалтыг Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Д.Баянмөнх хийсэн юм.  Энэ үеэр Шинэ алхам 2020 номыг төгсөх ангийн сурагчдад өглөө.

 

 

Холбоотой мэдээ