Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙЖил бүр уламжлал болгон зохион явуулдаг Аймгийн ИТХ-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Спорт цогцолборт боллоо.
Аймгийн Биеийн тамир, спортын газар, Аймгийн Үндэсний Бөхийн Холбоотой хамтран зохион явуулсан уг барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд тойргийн журмаар барилдаж 28 даваагаар аймгийн начин Д.Бейбит түрүүлж, 2-р байранд 27 даваагаар аймгийн заан М.Аманбек шалгарч, 3-р байранд 26 даваагаар аймгийн начин С.Бат-Үүл нар тус тус шалгарлаа.
4-р байранд 25 даваагаар аймгийн начин М.Жанболат, 5-р байранд 24 даваагаар аймгийн начин Ш.Сапар, 6-р байранд 23 даваагаар аймгийн начин М.Өзгерис, 7-р байранд 22 даваагаар аймгийн начин Х.Олжас, 8-р байранд 19 даваагаар сумын заан С.Заманбек, 9-р байранд 19 даваагаар аймгийн начин Т.Мөнгөнхүү, 10-р байранд 18 даваагаар сумын заан Х.Ыклас шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд барилдан эхний зургаан байранд шалгарсан бөхчүүд 2016 оны 05 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Ховд аймагт болох “Хөдөөгийн хүчтэн” баруун бүсийн аварга шалгаруулах бөхийн барилдаанд аймгаа төлөөлж барилдах эрхтэй боллоо.
Ш.Айзаря