“Халамжтай аав” сургалтад 56 алба хаагч оролцов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-12 21:08:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс “Халамжтай аав” сургалтыг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын дунд зохион байгууллаа.Сургалтад 56 алба хаагч оролцсон бөгөөд тэдэнд жирэмсэн эхийн хүндрэл бэрхшээл, төрөх үеийн хүндрэлийг даван туулахад эцэг хүн хэрхэн туслах арга зүйд сургах, гэр бүлийн харилцааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Мөн гэр бүлийн харилцаан дахь эцэг хүний оролцоо, нөлөөлөл, халамж, хайр, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд аав хүний нөлөөлөл ямар ач холбогдолтой байдаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа сургалт, лекц хийлээ. Тэрээр сургалтын явцад “Хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээх хэрэггүй эхлээд өөрсдөө хүмүүж, үр хүүхэд бол таны тусгал юм” гэдгийг онцлон дурдлаа.


Холбоотой мэдээ