Австралид агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-16 10:48:57
Yesukheitumur Tumurbaatar

КАНБЕРРА. /Reuters/. Австралийн баруун нутаг дахь хэт халалт зүүн нутаг руу мөн тархаж байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногт тус улсад агаарын дундаж хэм түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй байна гэж цаг уурын байгууллага урьдчилан таамаглажээ.


Австралийн Цаг уурын товчооны мэдээлснээр, ирэх долоо хоногийн лхагва гаргаас эхлэн агаарын температур Цельсийн 40 хэм давах төлөвтэй байна. Хамгийн сүүлд 1960 оны нэгдүгээр сарын 2-нд Өмнөд Австралийн Однадатта хотын хойд хэсгээр агаарын температур 50.7 хэм хүрч халж байжээ.


Баруун Австрали болон Квинслендийн зарим нутгаар гал түймэр гарах цаг уурын эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Мөн Австралийн баруун нутгийн Перт хотод амралтын өдрүүдэд агаарын температур 40-41 хэм хүрч халах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ