ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-16 10:12:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Энэ үеэр албаны өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийжээ.
Уулзалтаар ажил албандаа идэвх санаачилга гарган, бусдыгаа манлайлан ажилласан аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахмад Ж.Оюунтамир, техник тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал хариуцсан мэргэжилтэн, ахмад Л.Дорждэрэм нарт хошууч цолыг гардууллаа. 

Мөн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагчдыг ОБЕГ-ын "Жаргалант" сувилалд гэр бүлийн хамт 10 хоног амрах эрхээр шагнаж, 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ОБГ-ын ажилчдын орон сууцанд орох 12 алба хаагчид тус бүр 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Холбоотой мэдээ