“Эх хэлээ дээдлэе” хичээнгүй бичгийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 13:41:59

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот тогтоолоор 5-р сарын эхний Ням гаригийг “Монгол үндэсний бичиг, үсгийн баярын өдөр”,  Хэнтий Аймгийн ИТХ-аас 2015-2016 оныг “Эх бичгээ эзэмших эхлэлийн жил”- болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд “Эх хэлээ дээдлэе” хичээнгүй бичгийн уралдааныг аймгийн нийтийн Номын сангаас санаачлан зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан нь нийтээрээ үндэсний өв соёл болон уламжлагдаж ирсэн босоо монгол бичгээ сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээл болгох мөн, монгол ёс заншил, өв уламжлалыг судлах сурталчлах зорилготой ажээ.

Уг уралдааныг ЕБС-ийн 7-9-р ангиудын дунд Хичээнгүй бичгийн, харин “Эх хэлээ дээдлэе” уран бичлэгийн төрлөөр 9-12-р ангиудын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бүтээлүүдийг энэ сарын 25 хүртэл  “Аймгийн нийтийн номын сангийн уншлагын танхим”-д хүлээн авч байгаа бөгөөд 28-нд шалгаруулж, дүнг гаргах аж. 

Энэхүү уралдааныг аймгийн ИТХ дэмжин оролцож байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ