Ирэх онд 533 иргэнд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-16 14:35:42

Дорноговь/МОНЦАМЭ/. УИХ-аар баталсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Дорноговь аймагт шинээр 19666 иргэнд  3157,48 га газрыг  өмчлүүлжээ. 

Газар өмчилж авсан иргэдийн тоог аймгийн нийт иргэдийн тоотой харьцуулбал хүн амын 28 хувь нь газраа өмчилж авсан байна.

Харин ирэх 2020 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Өргөн, Сайншанд, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг аймгийн ГХБХБГ-аас нэгтгэн аймгийн хэмжээнд боловсруулсан байна.

Ирэх 2020 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 71,2122 га газрыг 533 иргэнд, одоо зэмшиж байгаа хашааны 4,8026 га газрыг 73 иргэнд үнэгүй төлбөргүйгээр өмчлүүлэхээр тусгасан аж.

Холбоотой мэдээ