Сайншанд сумын шилдэг гэр бүлийг шалгарууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-12-16 15:26:50

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймаг "Гэр бүлийг дэмжих жил"-ийн хаалтын үйл ажиллагаагаа Сайншанд сумын шилдэг гэр бүл шалгаруулах ёслолоор өндөрлөв.

Аймгийн ЗДТГ-аас бусад байгууллагуудтай хамтран сумын шилдэг гэр бүлүүдийг алдаршуулах, залуу гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэнийг таниулах зорилгоор зохион байгуулсан "Гэр бүлийн үнэт зүйл" зөвлөгөөнд 134 гэр бүл оролцсон юм. Монгол гэр бүлийн харилцааны соёл, уламжлал, орчин үе сэдвээр “Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө, гэр бүлийн боловсрол үнэт зүйлийн талаар доктор Б.Оюун-Эрдэнэ нар зөвлөгөөнд оролцсон 134 гэр бүлд лекц уншсан.

Шилдэг гэр бүлээр нэгдүгээр багийн Г.Мөнхбат, хоёрдугаар багийн Б.Бат, гуравдугаар багийн Ц.Ариунбаяр, зургадугаар багийн Э.Хашбат, долдугаар багийн М.Уламбаяр нарын гэр бүл шалгарсан байна.

Холбоотой мэдээ