Нөлөөллийн арга хэмжээг 1000 гаруй иргэнд хүргэжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-12-16 17:55:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Утаагүй Баянхонгор" төслийн хүрээнд Баянхонгор сумын 1000 гаруй иргэнд сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тодруулбал, төслийн хүрээнд Баянхонгор сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эхчүүд, төрөх насны эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтэн, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдад автобустай аялал, нөлөөллийн арга хэмжээг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулсан байна.
“Утаагүй Баянхонгор” төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Щвейцарын хөгжлийн агентлаг, Нидерландын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эх Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Дээрх сургалтыг найман ээлжээр, хоёр танхимд "Хүүхэд хамгаалал ба хүүхдийн аюулгүй байдал", "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх", "Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал", "Утаагүй Баянхонгор" төслийн танилцуулга ба "Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах давуу талууд", "Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, утааг бууруулахад иргэн хүний хувь нэмэр ба хариуцлага" зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэлтэй болгожээ.
Холбоотой мэдээ