Японы анимейшний зах зээл дахин дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-17 10:27:36
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы анимейшний зах зээл 2018 онд зургаа дахь жилээ дараалан дээд амжилт тогтоов. Нийт орлогын тал орчим хувийг гадаадын зах зээлээс бүрдүүлжээ.


Японы анимэйшний холбоо тус улсын анимейшний 150 орчим компанийн борлуулалтын тоон мэдээллийг судалж, жил тутмын зах зээлийн хэмжээг гаргасан байна.


Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, Японы анимейшн үйлдвэрлэлийн зах зээлийн орлого өнгөрсөн онд 19.9 тэрбум ам.доллар байсан нь 2017 оноос 174 сая ам.доллараар өсжээ. Дэлгэцийн бүтээл, тоглоомын худалдаа гэх мэт гадаад зах зээл дэх орлого Японы анимейшний зах зээлийн нийт орлогын 46 хувийг бүрдүүлж, 9.23 тэрбум ам.долларт хүрсэн байна.


DVD болон бусад видео багцуудын худалдаа дөрөвний нэг хувиар буурч, 537 сая доллар болсон бол цахим борлуулалтын хэмжээ 544 сая ам.долларт хүрчээ.


Холбоотой мэдээ