Дэлхийн хамгийн өндөр настай хосууд хуримынхаа 80 жилийн ойг тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-17 10:20:39

НЬЮ-ЙОРК. /CNN/. Дэлхийн хамгийн өндөр настай хосууд болох 106 настай Жон Хендерсон, 105 настай Шарлотта нар хуримынхаа 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Жон гэргий Шарлоттаг 1920 оны загварын хоёр хүний суудалтай автомашинаар ёслолын ажиллагаа руу хүргэж, баглаа цэцэг бэлэглэжээ. 


Дэлхийн хамгийн өндөр настай хосууд хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн хосууд анх 1934 онд Техас муж улсын их сургуульд танилцаж байсан бөгөөд 1939 онд гэрлэжээ. 


“Тэд гэрлэлт хүнийг хэчнээн аз жаргалтай болгодгийг үлгэрлэн харуулсан гайхалтай хосууд. Тэд байнга хамтдаа байдагтаа баяртай байдаг” хэмээн Хендерсоны гэр бүлийн хүн ярьсан байна.


Хосуудын үзэж байгаагаар, хүлээцтэй байж, бие биенээ хайрлах нь гэр бүлийн урт удаан, аз жаргалтай амьдралын нууц аж. 

Холбоотой мэдээ