Б.Булганыг хорьж буй ангид прокурорын шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 14:54:50

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний  эхнэр Б.Булганы цагдан хорьсноос хойш  УИХ-ын зарим гишүүн очиж нөхцөл байдалтай танилцаж, эрх  зөрчигдөж буйг дурдаж байсан. Тэгвэл түүнийг  хорьж буй ангид прокурор шалгалт хийж байна.

Прокурорын байгууллагын зүгээс УИХ-ын гишүүдийн ярьсан зүйл үнэн эсэх, нөхцөл байдал ямар байгааг албан ёсоор шалгаж байгаа аж. Уг шалгалтын дүнг ойрын хугацаанд олон нийтэд танилцуулах бололтой. Б.Булганыг залхаан цээрлүүлж байна уу, удаан хугацаагаар хорихдоо байнгын тод гэрэлтэй өрөөнд байлгасаар уу, ар гэрээс нь ирсэн ариун цэврийн хэрэглэл, хувцас эм, чихэрлэг зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа юу гэх гомдлын мөрөөр шалгаж буй аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ