Бүх суманд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээг явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-17 21:55:58

Хэнтий /МОНЦАМЭ/ "Эрүүл мэнд- хөдөлгөөн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр 15 сая төгрөгийн санхүүжилтээр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг явуулдаг.

Энэ дагуу 2017 онд 13120, 2018 онд 13448, 2019 онд 10000 хүнийг хамруулжээ. Үүний дотор зорилтот бүлгийн хамрагдалтыг 38-40 хувьтай зохион байгуулснаар 2016 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлттэй байна.

2017-2019 онд нийт 179 БЗДХ-ыг илрүүлж, хавдрын 64 тохиолдлыг эрт үед нь оношилжээ. Үүнчлэн зонхилон тохиолдох буюу цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2016 оны суурь үзүүлэлттэй харьцуулахад тогтвортой байгаа бөгөөд зүрхний шигдээс хоёр тохиолдлоор, цус харвалт 11 тохиолдлоор, элэгний шалтгаант нас баралт 0,8 промилиор тус тус буурсан байна. Сүрьеэгийн явуулын үйлчилгээ 14 суманд ажиллан, эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг 2017-2019 онд жил тутам 1.1-1.3 дахин нэмэгдүүлсэн дүн мэдээ гарсныг албаны эх сурвалж онцолж байна.

Мөн 2018 онд УТХО-р 184 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн рентген хүлээн авч, 2019 онд 14 суманд сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг зохион байгуулан 2591 хүнийг хамруулан шинээр сүрьеэгийн 19 өвчлөл илрүүлжээ.

Холбоотой мэдээ