Бүрд сумын багш нар Төрийн ордноор зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 13:58:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар Төрийн ордонд зочилж, Төрийн ёслол хүндэтгэлийн цагаан туганд хүндэтгэл илэрхийллээ. Мөн Өвөрхангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит тус сургуулийнхан ирэх жил 80, сургуулийн өмнөх боловсролын байгууллага 60 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Түүхт ойгоо угтан боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд нэг бүрийг тэгш хөгжүүлэх, багш нараа чадавхжуулах, сурагчдын сурах, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн олон ажлыг төлөвлөсөн байна. Тэдгээр ажлынхаа хүрээнд багш нараа нийслэлд авч ирж
, хотын сургуулиудаас туршлага судлах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ