“Ойрад Монголын түүх соёлын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 16:19:47

Ховд их сургуульд “Ойрад Монголын түүх соёлын асуудлууд” сэдэвт Оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4-р сарын 17-20-ны хооронд болж байгаа юм. Тус хурлын зорилго нь Ойрад монголчуудын түүх соёл, хэл бичгийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оюутан, залуу судлаачдыг татан оролцуулах, залуу судлаачдыг дэмжихэд чиглэж байна.

Оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС, Улаанбаатар ИС, МУБИС, СУИС, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, ХИС-ийн оюутнууд оролцож байна. “Эрдэм шинжилгээний хурал”-ын үндсэн үйл ажиллагаанаас гадна дээрх их дээд сургуулийн оюутнууд  Ховд Их Сургууль, Ховд хоттой танилцах аялал, оюутнуудын уулзалт ярилцлага зохион байгуулж байна.

Тус хурлаар МУИС-ийн ШУС-ийн Түүх – IV ангийн оюутан И. Алтансүх “Ойрад Монголын Мэргэн цолтны тухай”, Улаанбаатар ИС-ийн Түүх- IV ангийн оюутан Э. Дагвадорж “Хаан ор суусан хэмээгдэх эсэхү”, МУИС-ийн ШУС-ийн АА-IV ангийн оюутан Б. Буян – Орших “Зүүн гарын засаг захиргааны зохион байгуулалт” \Отгийн тухай\,  ХИС-ийн НХУС-ийн Түүх, Эрх зүйн тэнхимийн ТНС – III ангийн оюутан Б. Мөнх–Эрдэнэ “ Ойрадын бух ноолдооны тухай”, ХИС-ийн НХУС-ийн Түүх, Эрх зүйн тэнхимийн ТНС – III ангийн оюутан Б. Орлом “Баяд аялгууны “көкрэгч”, “нам” хэмээх үгийн утга зүй, хэрэглээний зарим онцлог”, ХИС-ийн НХУС-ийн Түүх, Эрх зүйн тэнхимийн ТНС – III ангийн оюутан Г. Золжаргал “Торгуудын төмөржин гүн” зэрэг сэдвээр  илтгэлүүд хэлэлцүүлж байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ