Ойн түймрийн утаа Мельбурн хотод хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-20 14:11:09

МОСКВА. /РИА Новости/. Австралийн зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймрийн утаа Мельбурн хотод хүрсэн тухай тус улсын цаг уурын үндэсний товчоо мэдэгджээ.


Сүүлийн долоо хоногуудад Шинэ Өмнөд Вэльс мужид ойн түймэр дэгдэж, Сидней хот өтгөн утаанд бүрхэгдээд байгаа билээ. Виктория муж улсын Мельбурн хот нь Австралийн зүүн өмнөд нутгаас ойролцоогоор 700 км зайд байрладаг. 


Австралийн зүүн өмнөд мужуудад маш халуун байгаа бөгөөд агаарын температур 40 хэмээс давж байгаа аж. Ойн түймрийн утаа Мельбурн хотод хүрснийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулсан тухай цаг уурын газрын мэдэгдэлд дурдсан байна.


Шинэ Өмнөд Вэльс мужид түймэртэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт онц байдал зарласан юм. 

Холбоотой мэдээ