Согтууруулах ундаа хуурамчаар үйлдвэрлэжээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-12-20 16:27:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэрийн нөхцөлд архи, согтууруулах ундааг нэр бүхий компанийн архины шилэнд савлаж худалдаж байсныг НМХГ, ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн газрын албан хаагчдын хамтарсан шалгалтаар илрүүллээ.

Тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа аж. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа, цэвэр байдал, шилний сэв зэргийг сайтар харж найдвартай газраас сонгож авахыг зөвлөлөө.


Холбоотой мэдээ