Эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг уртасгасан цагаар хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-21 14:06:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.

Тухайлбал:Нэгдсэн эмнэлгүүд болон сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 18.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-22.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн аймгийн төв Сүхбаатар суманд 0-16 хүртэлх насны хүүхдийн түргэн тусламжийн дуудлагад өрхийн эмч нар ажлын өдрүүдэд 18.00-23.00, амралтын өдрүүдэд 10.00-22.00 цагийн хооронд үйлчилж байна. 

Холбоотой мэдээ