Бизнесийн тэнхим шинэ лабораторитой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн НХУС-ийн Бизнесийн тэнхим нь 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ лабораторитой боллоо.
Лабораторитой болсноор нягтлан
бодох бүртгэл, санхүүгийн менежмент, бизнесийн удирдлагын ангийн оюутнууд
онолын мэдлэгээ практикт ашиглах, цаашлаад цахим программ дээр чөлөөтэй
ажиллах ур чадвар эзэмших
зэрэг боломж нээгдэж байна гэж албаныхан онцлов.
Тус
лаборатори нь 10 шинэ компьютертой бөгөөд "Си Ти Эс" компанийн CTS аж ахуйн
нягтлан бодох бүртгэлийн программ суулгасан тул мэргэжлийн ангийн оюутнуудын
сурах орчин нөхцөл илүү сайжрах давуу талтай аж.