Асадын хүчин Идлиб мужид цэргийн ажиллагаагаа эрчимжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-25 15:42:04
Yesukheitumur Tumurbaatar

ДАМАСК. /NHK/. Сирийн Засгийн газрын хүчин босогчдын сүүлчийн бэхлэлт болох Идлиб муж дахь цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсний улмаас олон тооны энгийн иргэн амиа алджээ. 


Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон холбоотон ОХУ-ын хүчин өнгөрсөн долоо хоногт Мааррат-эн-Нууман хотод агаарын цохилт өгчээ. Мөн Сирийн Засгийн хуурай замын зэвсэгт хүчин тус мужийн ойролцоох бүс нутгийг хяналтдаа авсан байна.


Их Британийн Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллагын мэдээлснээр, мягмар гарагт болсон дайралтын үеэр 78 энгийн иргэн амиа алджээ.

Холбоотой мэдээ