“Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” ном хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-20 11:13:43

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн профессор Э.Равдан “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” бүтээлийг хэвлүүлжээ.

МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Нэр судлалын төвийн судалгааны хүрээнд цөөнгүй улс орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог болсон эл номын нээлт маргааш болно.

Уг бүтээлд багтсан өгүүллүүд нь Монгол их гүрнийхээ хувь зохиолыг даган наад зах нь Нийтийн тооллын 300-аад оны үеэс дэлхийн олон улс оронд цацагдан тэнд идээшсэн монгол газар нутгийн нэрийг “Танай юм шүү” гэж тогтоож өгсөн харь улсын эрдэмтдийн судалгааны нээлт юм.

 Монгол газар нутгийн нэр нь эргэлзээ бүхий эд өлгийн зүйлээс илүү Монголын түүх-соёлын маргашгүй, мартагдашгүй өв сурвалж, баримт мөн болохыг олон улсын эрдэмтэд ийнхүү үзэж, нотолжээ. Нэр дагаж бидний өвөг дээдсийн түүхэн тодорхой үйл, зан заншил, ёс суртахуун зэрэг нь өрнө, дорнын олон улсад хэрхэн, хаана, яаж өрнөснийг өгүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ