Японы Батлан хамгаалахын сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-27 09:57:24

ТОКИО. /Yomiuri Shimbun/. Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги, Батлан хамгаалахын сайд Таро Коно нар ирэх оны 1 дүгээр сарын дундуур АНУ-д айлчлах бодолтой байна. Энэ тухай Засгийн газрын эх сурвалж мэдээлснийг “Yomiuri Shimbun” сонин иш татан мэдээлжээ.


Мотэги АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой Сан-Франциско хотод уулзахаар төлөвлөж байгаа бол Таро Коно “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг үзэж сонирхохоор Хавайд айлчлах юм байна. Японы улс ийм төхөөрөмжнөөс хоёрыг 2023 он гэхэд худалдан авахаар төлөвлөж байгаа нь ОХУ, БНХАУ-ын зүгээс шүүмжлэл дагуулж байгаа юм.


Үүний дараа Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспертэй яриа хэлэлцээ хийхээр Вашингтоныг зорих аж. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойг, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ.


Аюулгүй байдлын тухай Япон-Америкийн гэрээнд гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан энэхүү айлчлалыг хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ