“Манлайлагч багш, манлайлагч сурагч”-д шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-30 10:55:12

Архангай /МОНЦАМЭ/. “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж тэргүүлсэн багш нарыг “Манлайлагч багш”, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан сурагчдыг “Манлайлагч сурагч”-аар өргөмжлөн шагнаж, урамшууллаа.

“Манлайлагч багш”-аар аймгийн хэмжээнд нийт 17 багш шалгарсан ба багш нарыг гадаадад аялах эрхийн бичгээр шагнасан юм.

Харин “Манлайлагч сурагч”-ийн сурлагын төрөлд зургаа, спортын төрөлд тав, урлагийн төрөлд долоо нийт 18 сурагчийг шалгаруулж, урамшуулсан.

“Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 33 сургуулийн нийт сурагчдын 96.7 хувь, хүүхдийн 35 цэцэрлэгийн хүүхдүүдийн 90.0 хувь нь 3-5 үндсэн чиглэлийн секц дугуйланд хамрагдаж байна. 

Холбоотой мэдээ