АНУ-д электрон тамхины зарим төрлийг улс даяар хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-03 07:37:22

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-д өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор уг бүтээгдэхүүний зарим төрлийг улс даяар хориглох шийдвэрийг тус улсын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар гаргажээ. 


Уг хоригт гаа болон жимсний амтыг оруулсан электрон тамхи багтаж байгаа бөгөөд эдгээр нь "Juul" компанийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдэд тооцогддог аж. Харин ментол болон тамхины амттай электрон тамхи уг хоригт ороогүй байна. 


Өмнө нь АНУ-ын хэд хэдэн муж улсад электрон тамхийг хориглоод байсны зэрэгцээ БНСУ, Энэтхэг, Бразил зэрэг 10 гаруй оронд мөн ижил шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ