Сурагчдын амралтыг сунгах санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-03 17:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүллээ.

Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна.  Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ