Эбола вирусний улмаас өнгөрсөн онд 1800 гаруй хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-06 14:21:42

ЖЕНЕВ. /TASS/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2019 онд 2700 гаруй хүн эбола вирусээр халдварласнаас 1800 гаруй хүн энэ өвчний улмаас нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.


Мэдэгдэлд дурдсанаар, 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын хугацаанд Хойд Киву болон Итури мужид 3382 хүн эбола вирусээр өвчилж, тэдний 2232 нь энэ вирусний халдварын улмаас амиа алджээ. 2019 оны байдлаар тус улсад эбола вирусний халдварын 2780 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1866 нь амиа алдсан байна. 


Энэ вирус нь халуун орны зэрлэг амьтдаас, тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахайнаас хүнд, улмаар хүнээс хүнд халдварладаг байна. Энэ өвчний анхны шинж тэмдгүүд нь халуурах, булчин, толгой болон хоолой өвдөх байдлаар илэрч эхэлдэг байна. 

Холбоотой мэдээ