“YG” хөвгүүдийн шинэ хамтлаг гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-06 14:44:16

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “YG” энтертайнмент 12 гишүүний бүрэлдэхүүн бүхий хөвгүүдийн шинэ хамтлагаа энэ сард танилцуулна гэдгээ даваа гарагт албан ёсоор мэдэгджээ.


Bigbang”, “Winner” хамтлагийг байгуулсан “YG” энтертайнментын шинэ хамтлаг “Treasure” нэртэй бөгөөд нэгдүгээр сараас эхлэн шинэ уран бүтээлээ толилуулж эхлэх аж. YG” 2018-2019 онд сонгон шалгаруулалт явуулж, 2019 оны дундуур 7 гишүүнтэй “Treasure”, 6 гишүүнтэй “Magnum” хамтлагийг байгуулахаар төлөвлөж байсан боловч 12 гишүүнтэй хамтлаг байгуулахаар болсон нь энэ ажээ.


Treasure” нь “YG” энтертайнментын байгуулж буй хөвгүүдийн дөрөв дэх хамтлаг бөгөөд тус компанийн “Bigbang”, “Winner”, “iKon” хамтлаг тус тус ихээхэн амжилт гаргасан байна. Түүнчлэн “YG” энтертайнментаас сүүлд төрөн гарсан “Blackpink” охидын хамтлаг мөн өндөр амжилтад хүрчээ. 

Холбоотой мэдээ