ХЭҮК-оос Н.Энхбаярын гомдолд хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-04-20 18:02:36

МАХН-ын дарга Н.Энхбаярын Хүний эрхийн үндэсний комисст /ХЭҮК/ хандаж гаргасан гомдолд тус комиссоос хариу өгчээ. 

Уг хариуд "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийн учир та ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох” гэсэн ойлголт хамааралгүй болох нь тогтоогдож байна. Иймд таны гомдолд дурдсанчлан сонгогдох, төрийн алба хаших эрхийг ялтай гэсэн үндэслэлээр хязгаарлаж байгаа аливаа үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна” гэжээ.  

Н.Туяа

Холбоотой мэдээ