Угаар мэдрэгчийг зааварчилгааны хамт тарааж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-06 16:51:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс нэгдүгээр сарын 10-ны дотор гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж буй талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлж байсан.

Тэгвэл угаар мэдрэгчийг өнөөдрөөс иргэдийн оршин суугаа хороогоор дамжуулан тарааж эхэлжээ. Нийт 170 мянган ширхгийг 3.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-д захиалснаас эхний ээлжийн 50 мянган ширхэг нь ирээд байгаа юм байна. Мэдрэгчийг тараахдаа эхлээд хэрэглэх зааврыг танилцуулж байгаа бөгөөд угаарын хий 50 мкр гр-аас хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг юм байна. 


Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараана


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр, угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НОБГ болон НМХГ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард гэр хорооллын 167 мянган өрхөд угаар мэдрэгч үнэгүй түгээх талаар мэдээлж байсан юм. 


Холбоотой мэдээ