Алт, палладийн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Даваа гарагт спот зах зээл дээрх алтны үнэ 2013 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрч, нэг унц нь 1588.13 ам.доллар болсон бол нэг унц палладийн үнэ 2030.28 ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэн тогтоосныг арилжааны мэдээлэл харууллаа.
Даваа гарагт Москвагийн цагаар 18 цаг 44 минутад /Улаанбаатарын цагаар 23 цаг 44 минут/ нэг унц алтны үнэ 1561 ам.доллар, палладийн үнэ нэг унц нь 2025.054 ам.доллар байсан байна.
Ойрхи Дорнодын байдал хурцадсантай холбоотойгоор үнэт металлуудын үнэ ийнхүү өсжээ. АНУ Иракийн нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсний дараа Ойрхи Дорнодын байдал эрс хурцадсан билээ.