Усан орчинд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 15:14:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага, сургалт зохион явуулсан байна.

Тус сургалтаар усны мандалд болон гүнд эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаас гадна нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг бодит байдал дээр зохион байгуулсан байна. Сургалтыг онол, дадлага хослуулсан хэлбэрээр зохион явуулсан бөгөөд гамшиг ослын голомтод ажиллах чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгох зорилгоор бүхий л сургалт, дадлагыг зохион явуулсан нь өндөр үр дүнтэй болжээ. Оролцогчид сургалтын явцад:

-Бие халаалт  500 метр өврөөр даллалт

-Нэрвэгдэгчийг зөөвөрлөх дадлага /хосоор болон ганцаараа

-Усны мандал дээр биеийг амрааж хөвөх

-Усны гүнд 16 метр зайд ачаа зөөвөрлөх  

-Усны гүнд инженерийн ажиллагаа явуулах

-Гүний шумбалтын багаж хэрэгсэлийг алба хаагч нар өөрт тааруулах угсрах дарааллыг зөв хийх, хяналт шалгалт явуулах

-Усны гүнд гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах зэрэг дадлага ажлыг гүйцэтгэн мэдлэг ур чадвараа нэмэгдүүлсэн аж. Сургалтад эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч нар хамрагджээ.

 

Холбоотой мэдээ