Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт энэ сарын 10-нд болно.
Уулзалтаар Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж. Уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талыг Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, Японы талыг ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцоно.