Р.Эрдоган, В.Путин нар Ливид гал зогсоохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-09 09:42:34
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 12-ны шөнө дундаас эхлэн Ливид гал зогсоохыг уриаллаа гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гарагт мэдэгджээ.


“Нэгдүгээр сарын 12 буюу ням гаргийн шөнө дундаас Ливид гал зогсоохыг хоёр улсын төрийн тэргүүн нар уриаллаа” гэж тэрбээр Истанбул хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ хоёр улсын төрийн тэргүүн “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойн төслийг нээх ёслолын дараа хоёр талын уулзалт зохион байгуулжээ. Нээлтийн арга хэмжээнд Болгарын Ерөнхий сайд, Сербийн Ерөнхийлөгч нар мөн оролцсон байна.

Холбоотой мэдээ