“Дэйл Карнеги”-ийн сургалтаар манлайллын ур чадвар эзэмшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-09 10:21:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Канадын Засгийн газрын "Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь" MERIT төслөөс Дэйл Карнеги”-ийн Монгол дахь сургалтын байгууллагатай хамтран Дундговь аймагт "Манлайллын ур чадвар" сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. 

Энэ сарын 7-8-нд зохион байгуулсан тус сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар, албан хаагчид оролцож, хувь хүний хөгжил, манлайлах, багаар ажиллах ур чадвар, ажилтнуудаа урамшуулах нь, инноваци зэрэг сэдвийн хүрээнд  мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.

“Дэйл Карнеги”-ийн сургалтууд нь дэлхий даяар бүтэн зууныг дамжин хувь хүн болон байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэж, сургалтын арга зүйгээ цаг үеэ даган үргэлж шинэчилж байдаг бөгөөд тус сургалтын онцлог нь хувь хүний чадварыг хурцалж, тэднийг амжилттай, гүйцэтгэл өндөртэй мэргэжлийн түвшинд хүргэн өөрчлөхөд чиглэж, “жинхэнэ өөрчлөлт дотроосоо эхэлдэг” гэж үздэг ажээ. 

Холбоотой мэдээ