Украин, Канадын ГХЯ харилцан эмгэнэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /РИА Новости/.
Украины нисэх онгоц Иранд осолдсонтой холбоотойгоор Украины Гадаад хэргийн сайд
Вадим Пристайко, Канадын Гадаад хэргийн сайд Франсуа-Филипп Шампань нар
харилцан эмгэнэл илэрхийлжээ.
“Аймшигт ослын дараа Украин, Канад гашуудаж
байна. Канадын найрсаг ард түмэн бидэнтэй сэтгэл санаагаараа хамт байгаад бид
талархаж байна” хэмээн Пристайко “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Киев хот руу
нислэг үйлдэхээр “Boeing 737” загварын нисэх онгоц өнгөрсөн лхагва гарагийн
өглөө Техран хотын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдсоны улмаас 176
хүн амь үрэгджээ. Амиа алдсан зорчигчдын дунд Иран, Украин, Канад, Герман,
Швед, Афганистаны иргэд байжээ.