Канад гал сөнөөгчдөө Австралид нэмж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-11 11:42:50

ОТТАВА. /CBC/. Ойн түймэртэй тэмцэхэд туслах 69 гал сөнөөгчөө Австрали руу удахгүй нэмж илгээхээр боллоо гэж Канадын Ойн түймэртэй тэмцэх байгууллага хоорондын төв мэдээллээ.


Канадын мэргэжилтнүүд хоёр багт хуваагдан нэгдүгээр сарын 16, 19-нд Австрали руу ниснэ гэж мэдээлэлд дурджээ. Австралид өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-наас хойш Канадын 97 гал сөнөөгч очсон байна.


Австралийн зүүн эргийг хамарсан ойн томоохон түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур дэгдсэн юм. Одоогийн байдлаар тус улсын зүүн өмнөд нутгийн Шинэ Өмнөд Уэльс, Виктория мужийн томоохон газар нутаг түймэрт автаад байгаа бөгөөд түймэртэй холбогдуулан өмнөд эргийн хэд хэдэн бүс нутгийг жуулчдад хааж, оршин суугчдад нь яаралтай нүүх зөвлөмж хүргүүлжээ. Ойн түймрийн улмаас 8 сая га ой устаж, 3000 орчим байшин, захиргааны болон аж ахуйн зориулалттай 4000 гаруй барилга сүйджээ. 2019 оны 10 дугаар сараас хойш дөрвөн гал сөнөөгчийг оруулаад 25 хүн түймэрт амиа алдсан байна.


Холбоотой мэдээ