М.Эспер: Ираны халдлага АНУ-ын цэргүүдийг онилсон байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 10:49:56
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadolu/. Иракийн нутаг дахь АНУ-ын цэргийн цэргийн баазуудад Иран хэдэн арван пуужингийн цохилт өгсөн хэдий ч бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай авсны дүнд нэг ч хохирол амсаагүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.


"Иран лхагва гарагт АНУ болон холбоотны цэргүүд байрлаж байсан хоёр газарт гурван өөр байрлалаас дундын зайн тусгалтай 16 пуужин харсан. Үүнээс 11 нь Айн ал-Асад баазад туссан бол нэг нь Эрбилийн баазад туссан. Цохилтын улмаас Айн ал-Асад баазад нисдэг тэрэг, авто зогсоол, агуулах байрнууд сүйдсэн" гэж М.Эспер Пентагонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, “миний олж авсан мэдээллээр энэхүү халдлага дэд бүтцийг сүйтгэж, бие бүрэлдэхүүнийг устгах зорилготой байсан” гэж хэлжээ.



Холбоотой мэдээ