Филиппинд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-13 10:50:21

МАНИЛА. /The Guardian/. Филиппиний “Тааль” галт уул 1 километрийн өндөрт үнс нурам цацсантай холбогдуулан уг уулын ойролцоо амьдардаг 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.


Филиппиний хоёр дахь идэвхтэй галт уулд тооцогддог “Тааль”-ийн ойр орчимд өнгөрсөн ням гарагт нижигнэсэн чимээ сонсогдож, чичирхийлэл мэдрэгдсэн талаар мөн хүмүүс мэдээлжээ.


Эрх баригчид нийслэл Манила хотоос зүүн зүгт 50 километр зайд оршдог галт уулын түгшүүрийн түвшинг ахиулж, ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд дэлбэрч болзошгүй “аюултай түвшин”-д хүргэсэн байна.


Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд “галт уулын цунами” үүсэж болзошгүйг оршин суугчдад анхааруулжээ. Үүний зэрэгцээ галт уулын үнс нурмын улмаас Манила хотын олон улсын нисэх буудлын нислэгүүдийг хойшлуулжээ. 

Холбоотой мэдээ