Газар олголтыг цахимаар явуулж иргэдэд нээлттэй болгох санаачилга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-21 13:20:51
oyuka_hu@yahoo.com

Иргэний хяналт, хэрэглэгчийн төлөө төв нь  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран ажиллана.

Тус төв өнгөрсөн сард  Орхон аймгийн газар олголтыг цахимаар явуулах хүсэлт тавьсаны дагуу ийнхүү хамтрахаар болжээ. Энэ нь иргэдийг мэдээллээр хангаж  төрийн байгууллага ил тод, нээлттэй байх зарчмын хүрээнд хийгдэж буй ажил гэнэ.

            Иргэний хяналт, хэрэглэгчийн төлөө төв нь өнгөрсөн онд байгуулагдсан бөгөөд энэ сарын 29-нд иргэдэд тайлангаа тавина. Тайлангийн хуралд 500 гаруй хүн оролцох ажээ. Уг төв өрх гэрийн цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-нд төлж байх санаачилга гаргаж энэ талаар иргэдээс санал асуулга явуулж байсан билээ. Цаашид иргэдийн эрх ашиг зөрчигдсөн, амьдралд үл зохицох зарим нэг  үйлчилгээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна гэж тус төвийн тэргүүн н.Алтаншагай хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ