Идлиб мужийн хоёр хотыг террористуудаас чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-16 12:47:09

ИДЛИБ. /TASS/. Сирийн армийн цэргүүд “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористуудтай ширүүн тулалдсаны эцэст тус улсын зүүн нутагт орших Идлиб мужийн Абу-Жариф болон Телль-Хатра хотыг хяналтдаа авжээ.


“Sham FM” радиостанцаар мэдээлснээр, “Жебхат ан-Нусра” бүлэглэл тав хоногийн өмнө хүрсэн гал зогсоох тохиролцоог зөрчсөн учир Засгийн газрын цэргүүд Идлиб муж руу давших ажиллагаагаа сэргээсэн байна. 


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд эхлүүлсэн давшилтынхаа үеэр Сирийн армийн цэргүүд Идлиб мужийн өмнөд болон зүүн нутгийн 46 сууринг террористуудаас чөлөөлж, 320 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хяналтдаа эргүүлэн авжээ.


Холбоотой мэдээ